НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

НЭМГ: Өрх сумын эрүүл мэндийн төвүүдэд гэрээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ

Халдвар гарсан тохиолдолд эрсдэлтэй байгууллага нь эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60 хувийг гэрээр нь очиж үзүүлэхийг үүрэг болгож байна. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе. 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: 

Ковид-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

БЗД, Чингэлтэй, СХД зэрэг дүүргийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн хоёр машиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Zochin
Zochin

Taraasan ner zuugeed haayguur taj taraasan ni medehgehgui duussan l gej guriivdee horoonii hesgiin ahlagchaar ni damjuulan orhiin burtgeliin devtreer nu shuugeed ail burt ogoh heregtei gants zar tavihad l humuus oorsdoo guigeed ochino Singapore uls odor bur hun burt 5 shirheg amnii haalt unegui olgood bolood l bn

Back to top button