УЛС ТӨР

“Нэг их наядын ашигтай ажилласан тул хувьцаатай иргэдэд 96,480 төгрөг ОЛГОНО”

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Энэ үеэр Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2020.02.17/ хуралдаж, иргэдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасныг дуулгав.

Тодруулбал, тус компаниас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болсон байна.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ, “Эрдэнэс таван толгой ХК-ийн ТУЗ яг одоо хуралдаж байна. Эхний байдлаар шийдвэрүүд гарсан. 2010 оноос хойш Засгийн газрын хэд хэдэн тогтоолыг хэрэгжүүлж ирсэн. Компанийн тухай хуулийн 47 дахь зүйлийг үндэслээд ногдол ашиг хуваарилж байсан түүхгүй. Тиймээс энэ удаагийн ТУЗ-ын 100 хувийн саналаар ногдол ашиг хуваарилах шийдвэр гарч байна. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Дүрэм журмын хүрээнд хийгдэж байгаа зүйл. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ёстой гэдэг асуудал өнгөрсөн жил яригдаж байсан. Жилийн өмнө нэгж хувьцаа 26 төгрөг байсан. Харин өнөөдөр нэгж хувьцааг 90 төгрөгөөр бодож 96 мянган төгрөг хуваарилахаар болсон. Цаашдаа төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын ажлууд эхэлбэл ногдох мөнгөний хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой” хэмээн ярилаа.

Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэхдээ, “Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Монгол Улсын иргэд баялгаас тэгш хүртэх эрхтэй. Энэ хүрээнд манай компани анх удаа ногдол ашиг олгох шийдвэр гаргалаа. Ногдол ашиг хүртэх нийт 2.500.011 хувьцаа эзэмшигч байгаа. Үүнээс 1072 хувьцаатай нэг сая 80 мянган иргэн бий. Эдгээр иргэдэд 96,480 төгрөг олгоно. Мөн 741 хувьцаатай 667 мянган 800 иргэн 66,690 төгрөг авна. Харин 580 орчим мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна” гэлээ.

Иргэд ногдол ашгаа авахын тулд:

Нэгдүгээрт, иргэд бүртгүүлнэ.

Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сард болно. Энэ үеэр ТУЗ-ын шийдвэрийг танилцуулна.

Гуравдугаарт, бүртгэлжүүлсэний дараа албан ёсоор тавдугаар сард олгож эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-02-17 13:37

Сумяабазар Доромжилчих юм байна дөө, Иргэд ээ,

Зочин
Зочин
2020-02-17 19:36
Reply to  иргэн

яаж дорлмжлоод байна???? ойлгодоггүй э

Зочин
Зочин
2020-02-17 18:10
Reply to  иргэн

Vnen vg baina

Догсом . Буяннэмэх
Догсом . Буяннэмэх
2020-02-17 17:02

Урд 2 жилийхийг нөхөж өгөхгүй юмуу яагаад өгдөггүй юм бэ хэн нь з�##�игаад байнаа , нөхөж авмаар байнаа 750 д нь яах юм бэ өгөхиймуу

Зочин
Зочин
2020-02-17 18:01

ЭТТ ноогдол ашиг хувиарлажээ баярл�##�аа Харин 30 жил ноогдол ашиг хувиарлаагүй компаниудыг яах вэ Тэд өөрсдөдөө ашигтай ажилладаг хувьцаа эзэмшигчдэдээ ашиггүй ажилладаг 30 жил өөрсдөө баяжсан 30 жил хувьцаа эзэмшигчид хохирсон ЭНЭ ТАЛААР САЙД ТА АЖИЛЛАЖ 30 жилийн ноогдол ашгийг компаниудаар төлүүлж өгнө үү

А АХМАД
А АХМАД
2020-02-17 18:02

ЭТТ ноогдол ашиг хувиарлажээ баярл�##�аа Харин 30 жил ноогдол ашиг хувиарлаагүй компаниудыг яах вэ Тэд өөрсдөдөө ашигтай ажилладаг хувьцаа эзэмшигчдэдээ ашиггүй ажилладаг 30 жил өөрсдөө баяжсан 30 жил хувьцаа эзэмшигчид хохирсон ЭНЭ ТАЛААР САЙД ТА АЖИЛЛАЖ 30 жилийн ноогдол ашгийг компаниудаар төлүүлж өгнө үү

Зочин
Зочин
2020-02-17 21:55

Өчнөөн гадаад дотоодын өр төлсөн гээд байгаам биш үү!! Юугаа мэддэг гээд ингэж бичээд байдгийм бэ дээ! Болгох гээд л яваад байна шүү дээ.

Oyunaa
Oyunaa
2020-02-18 00:01

2012 онд ахмад настангуудад 1 сая төгрөг өгсөн, би тэр үед нь аваагүй. Учир нь улсынхаа эдийн засгийг хүндрүүлээд яахав, жил болгон зохих хэмжээний ногдол ашиг авах байх гэж бодсоор 8 жил өнгөрчээ.
Тэгээд одоо 96 мянган төгрөгөөр хуурах гэж байгаа юм уу? № сая төгрөг хүртэл миний нас хүрэхгүй болтой. Улсад 41 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан, авдаг жоохон хэдээрээ амьдр�##�аа з�##�гуулаад болж л явна, зээл аваагүй / авсан бол цаг хугацаанд нь төлчихсөн байна байхаа/ь бас л хохирлоо.. Энэ улс оронд маань �##�ь з�##�ьтай нь л хождог юм байна.

zochin
zochin
2020-02-18 13:46

m#lchid m#ldaa uvs tejeel ugch ehellee

Холбоотой мэдээ

Back to top button