УЛС ТӨР

Тэд ирж болох ч интернет орчинд “томрох”-ыг илүүд үзэв

Хуулийн байгууллагаас дуудвал гутлаа тослоод, зангиагаа засаад очно гэж амлаж явсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байтал хил давж одсон. АТГ-аас  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг удаа дараа дуудсан ч ирж мэдүүлэг өгөхгүй байгаа талаар өмнө нь мэдээлэгдэж байв. Тухайн үед “Олон Улсын хуралд оролцож явна. Удахгүй очиж мэдүүлгээ өгнө, зугтах шалтгаан байхгүй” гэх утгаар жиргэж байв.

Гэвч тэр өнөөг хүртэл ирээгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, АТГ-аас Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байгаа юм.  Уг мэдээлэл цацагдсаны дараа тэр мөн л “Намайг Би удахгүй очно, намайг хайхын тулд заавал Интерполоор яах нь вэ” гэж  жиргэсэн юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэгэн адил эх орондоо ирж, мэдүүлэг өгөхгүй байгаа мөртлөө цахим орчинд үе үе гарч ирж, мэдэгдэл хийдэг хүн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг.  Түүний хувьд өнгөрсөн оны наймдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж,  гадагшаа явснаас хойш  ирээгүй байгаа юм. Мөн л АТГ-аас удаа дараа дуудаад ирээгүй тул Интерполд хандаад буй.

Тэрбээр энэ талаараа “Гүтгэлэг бүхэнд хариу өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ.  Өмгөөлөгчдөөрөө дамжуулан, хууль хүчний байгууллагынхантай тогтмол харилцаатай байгаа” гэж мэдэгдэж байв.

Ч.Сайханбилэгийн талаар  ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд “Гадаадын иргэн болохоор хүсэлтээ өгсөн” гэж мэдэгдсэний дараа дахин цахим хуудаснаа “Монгол хүн байна даа, гуравхан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй. Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” гэж бичсэн юм.

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар бол нэгэн үес Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх нэр хүндтэй албыг үүрч явсан эрхмүүд. Гэвч эдүгээ Эрүүгийн хэргээр шалгагдах үедээ хил гарч, хууль хүчнийхэн дуудахаар “юун сүртэй юм, би зугтах хүн биш” ухааны юм жиргэчихээд гадаадад суусан хэвээр байна.  Тэд эхнээсээ гадны өмгөөллийн байгууллагад хандах үйлдлээ ч хийчихсэн.

Үнэхээр яриад байгаачлан гэм зэмгүй юм бол эрхзүйт төрөө хүндлээд ирээд сайхан шалгуулчих хэрэгтэй. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх зарчим гар утасны цаанаас томрогч томчуудад үйлчлэхээ больчихсон мэт авирлацгаах болжээ, тэд.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-18 07:58

Энхбаяр их том байсан даа урд нь хэлж байсан үгнүүд нь одоо яг өөрт нь тохирч байх чинь. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр мундаг цэцэн үг байна

Зочин
Зочин
2020-02-18 08:05

Хэлж байсан бичлэгүүдийг тавиач боломж байв�##� Энхбаярыг үгээрээ �##�ж байсан даа

зочин.
зочин.
2020-02-18 09:56

Kагад америк эзэд нь тухираад хуцуулж байгаа биз.

Зочин
Зочин
2020-02-18 16:15

Сонгуулийн шоу

Зочин
Зочин
2020-02-18 17:06

сонгуулийн бучигнааны үеэр даруухан царайлаад хүрээд ирдэг юм. элбэгээ урд нь энэ аргаа хэрэглээд сурчихсан

s
s
2020-02-19 11:41

nohoin baasnuud hujaa hund mongol uls yamar hamaa bh we dee ta 2 ch nowshiin urwagchid yum daaa

Зочин
Зочин
2020-02-20 00:16

Гадагш гаргахгүй байж болох байсандаа. Одоо зүгээр жүжиг тоглож хэргий нь хуучруул ядаж байх шиг байна. манангийнхан

бииииииии
бииииииии
2020-02-21 17:28

Нохойн бааснууд

Irgen
Irgen
2020-02-23 01:02

Saihanbilegt avsan hiliin horigiig tsutsalsan shuugchiig ard tumend zarla.Ter gemt heregtend tusalj huivaldsan shuugch nertei avilgachin

Зочин
Зочин
2020-02-24 18:10

Xовдын зэрэгээс төрсөн хоёр урвагч 21 р зууны хамгийн жигшүүрт гэмт хэрэг номиацид тэргүүлэх болов.

Зочин
Зочин
2020-02-26 15:56

Эби, Сайхнаа хоёр АНУ-д байгаа. Тэндээ Корона вирустэй болоод дуус даа.

Иргэн
Иргэн
2020-02-26 16:06

Монголд хэрэг хийчихээд оргоод гадаадад гардаг жишиг тогтоож байна даа дарга нар хуультай улс юм бол авчираад шүүгээч ээ жирийн иргэнийг бол

Зочин
Зочин
2020-02-26 20:22

Нэгий нь Уханьруу, нөгөөхийг нь Дэгү-рүү цөлчих юмсан, 2 хулгайчийг

Зочин
Зочин
2020-02-27 13:58
Reply to  Зочин

Элбэгдоржийг Уханьд эмнэлгийн асрагчаар, Сайханбилэгийг Дэгүд гудамжны цэвэрлэгч болгохсон

Зочин
Зочин
2020-03-01 17:14

2 urvagch, hulgaichid yamar nuureeree peediigeed bgaan, hulgai hiisen munguuruu yu?

Холбоотой мэдээ

Back to top button