Энтертайнмент

МУГЖ Г.Ариунбаатар цуут Пласидо Домингогийн хамт дуулжээ

МУГЖ Г.Ариунбаатар, Испанийн цуут дуурийн дуучин Пласидо Домингогийн хамт дуулж, урлагийн ертөнцөд нэгэн шинэ түүхийг бичжээ. Доминго бол Лучиано Паваротти, Ёосе Карерас нарын хамт “Их гурван тенор” хэмээн нэрлэгдэж, сонгдог урлагийн ертөнцөд алдраа мөнхөлсөн, нэрийн хуудас болсон уран бүтээлч билээ.

Г.Ариунбаатар нь П.Доминготой Симон Бокканеграгийн дуурийн хэсгээс хамтран эгшиглүүлсэн байна.

Доминго дуурийн урлагт хөдөлмөрлөсөн 50 жилийн ойн тоглолтыг өнгөрөгч 2019 онд хийсэн. Үүндээ дэлхийн шилдэгт тооцогдох 80 гоцлол дуучдыг урьж, дуулуулж байсан ба тэдний тоонд МУГЖ Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар багтаж байсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button