УЛС ТӨР

Б.Энх-Амгалан: Зам ХААХ эсэхийг МАРГААШ шийднэ

Өнөөдрийн /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Зам тээвэртэй холбоотой шийдвэрийг салбарын сайд Б.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрээр “Цагаан сарын битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Нийт зорчигчдын 90 гаруй хувь нь өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр зорчдог учраас автозамын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш болох Улсын Онцгой Комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.

-Хот доторх хөдөлгөөнийг хязгаарлах уу?

-Хот доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

-Зарим аймгууд дур мэдэн зам хаасан асуудлыг яах вэ?

-Зарим аймаг автозамын хөдөлгөөнөө хязгаарлах захирамж гаргасан ч үүний хэрэгжиж эхлэх хугацааг битүүний өдөр гэж заасан учраас маргааш Улсын Онцгой Комисс хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргавал аймгуудын захирамж хүчинтэй үргэлжилнэ. Хэрэв үгүй бол цуцлагдана.

-Орон нутагт дур мэдэн шийдвэр гаргах эрх нь бий юу?

-Тахал, өвчин гарсан онцгой нөхцөлд аймгийн засаг дарга нар шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ автомашины зам хаах шийдвэрийг салбар хариуцсан сайдтай зөвшилцөх ёстой.

-Шийдвэр гарвал Налайхын зам хаагдах уу?

-Шийдвэр нь гарчихвал ялгаагүй хаагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-19 16:17

Хот хоорондынх төдийгүй, хотын доторх хөдөлгөөнийг ч хаах хэрэгтэй. Хатуу шийдвэр гаргахгүй бол манайхан ухамсаргүй, бүдүүлэг шүү

Зочин
Зочин
2020-02-20 08:26

ѳвчитѳй ээж дээр очиж чадахгүй юм байн�##�даа үнэхээр хармсаж байна энэ ѳвчин хурдан намдаж монгол улс минь амар амг�##�ан болоосой

Холбоотой мэдээ

Back to top button