НИЙГЭМ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг шалгажээ

Нийслэлийн Шуурхай штабын дарга, НЗД-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, “COVID-19” халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалт хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.

Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээнүүдийг шийдвэрлэлээ.

Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах ЗӨВЛӨМЖийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

  1. Өлзийт товчооны байрыг сайжруулах ажлыг зохион байгуулах.
  2. Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагаас анхаарч, зохих арга хэмжээг авах.
  3. Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.
  4. Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
  5. Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах арга хэмжээг авах

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-20 10:42

Морингийн давааг хармаатай болгохгүй бол зам дээр нь баахан том тэрэг зогсоогоод л аваар хийлгэчих гээд байдаг шүү цагдаа нар нь.

Зочин
Зочин
2020-02-20 10:43

Таны багажинд юу байна тэгээд л болоо. 19 нд дарга нарыгаа ирэх сургаар та х�##�уураагүй биз гэж асуугаад �##�гын чинээ санамж гэх цаас өгч байн

Холбоотой мэдээ

Back to top button