ДЭЛХИЙЭнтертайнмент

“Parasite” киног шүүхэд өгнө гэв

Энэтхэгийн найруулагч P.L.Thenappan "Parasite” киног “Minsara Kanna” киноноос хуулбарласан хэмээн шүүхэд өгөхөө мэдэгджээ. 

Тэрээр "India Today” сонинд өгсөн ярилцлагадаа "Би саяхан БНСУ-ын "Parasite” киног үзлээ. Тус киноны зарим хэсгийг "Minsara Kanna” киноноос хуулбарласан юм шиг санагдсан. Иймд би хуульчидтайгаа зөвшилцөж шүүхийн байгууллагад хандах болно” гэжээ. Харин яг аль хэсгийг хуулбарласан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Энэ талаар "CJ” энтертайнментийн төлөөлөгч "Уг киног "Minsara Kanna” киноноос хуулбарласан эсэхийг мэдэхгүй юм. Одоогоор энэ талаар ямар ч мэдээлэл хүлээн аваагүй байна гэжээ.

“Minsara Kanna” нь 1999 онд бүтээсэн романтик инээдмийн кино юм. Каннан хэмээх нэгэн залуу баян айлын охинд дурлан хувийн мэдээллийг нууж хайртай бүсгүйнхээ гэрт хамгаалагчаар ажилд ордог. Түүний дүү нар мөн гэрийн үйлчлэгч, тогоочоор ажиллаж буй тухай өгүүлдэг аж .

Харин “Parasite” кинонд нэгэн ядуу айлын хүү найзынхаа хүсэлтийн дагуу баян айлын охинд хичээл заахаар болдог. Тэрээр дүү охин, аав, ээжийгээ ч өнөөх баян айлд ажилд оруулснаар киноны үйл явдал өрнөдөг.

ЭХ СУРВАЛЖ: soompi.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-19 17:27

Хуулаад байх юу байхавдээ Солонгос кино угаасаа л ийм шдээ.

Хха
Хха
2020-02-19 20:38

Мөрөөд чи мөөмөө унжуул

Холбоотой мэдээ

Back to top button