Нийгмийн

Жижүүр Д: В.Рэнцэндоржийн ажлын өрөөнд хяналтын камер байхгүй

Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнөөс гарч, харих замдаа учир битүүлгээр нас барсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, талийгаач Б-гийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эл хэрэг гардаг өдрийн орой нь тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж түүнтэй хамт нэг өрөөнд хамт байсан гэх тус аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр нараас хэвлэлийнхний авсан тодруулгыг бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн хэрэг гардаг өдөр тамгын газарт жижүүрээр ажиллаж байсан иргэн Д “Цагдаагийн байгууллагаас Засаг даргын тамгын газрын камерны бичлэгийг аваад явсан. Би хоёр ч газар гэрчийн мэдүүлэг өгчихсөн учраас хэргийн тухай ярьж болохгүй. Ямар ч байсан хэрэгт холбогдсон удирдлагууд согтсон байдалтай гараагүй. Манай байгууллага дотроо зургаан камертай. Эдгээр камерууд коридорт өөд өөдөөсөө харсан байрлалд байдаг. В.Рэнцэндорж даргын ажлын өрөөнд камер байхгүй” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button