НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Амгалан” амаржих газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах сургалт зохион байгуулав

Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаал гарсан билээ.

Тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгуулав.

Нийслэлийн Амгалан амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг танилцууллаа.

Тодруулбал, “COVID-19” халдварын улмаас сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, хамгаалах хувцсыг зөв өмсөх, тайлах, халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэл хийх, мэдээллийг үнэн зөв, шуурхай дамжуулах ур чадварыг эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад олгох сургалт зохион байгуулжээ.

Үзүүлэх сургуулалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл болон амаржих газрын удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд оролцсон аж.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button