НийгмийнЭДИЙН ЗАСАГ

ТЭХЗ: Түрээсийг 50 хувь бууруулахыг шаардаж байна

Титэм вирусийн тархалттай холбоотойгоор онцгой нөхцөл байдал үүсч, бизнес эрхлэгчид, ялангуяа түрээслэгч нар туйлын хүнд байдалд ороод байгаа. Хүндрэлтэй нөхцөл байдлыг эдийн засгийн харилцаанд оролцогч хэн бүхэн хамтдаа даван туулах, ойлголцох, хуулийн хүрээнд шийдвэрлэх, эрсдлээ хуваалцахыг уриалж түрээслэгчдийн төлөөлөл болох Супер Рубин ХХК-н захирал, энтерпренер Э.Халиун, Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хамтран “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулжээ.

Энэ үеэр Супер Рубин ХХК-н захирал, энтерпренер Э.Халиун:

Эргэлтийн орлогогүй болсон үед нийт түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хөл хориог тогтоогоод байгаа үед түрээсийг 50 хувь хүртэл бууруулахыг шаардаж байна. Бид хүссэн үр дүндээ хүртлээ тэмцлээ зогсоохгүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат:

Бидний тэмцлийн үр дүн эхнээсээ гарч байгаад баяртай байна. Дүнжингарав худалдааны төвийнхэн нийт түрээслэгчдийн түрээсийг 60 хувийг буулгасан. Иймд Засгийн газраас давагдашгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед нийт түрээслэгчдийн эрхийг хамгаалж, түрээсийн 50 хувийг хөнгөлж өгөхийг хүсэж байна. Бизнес эрхлэгчдийг ч мөн бидний эхлүүлсэн давалгаанд нэгдэхийг хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-02 18:25

Дэмжиж байна. маш зөв санаачлага эхлүүлжээ. Тулгатад амжилт хүсье.
Хувийн хэвшлийг ажиллуулдаг, ойлгодог ийм хүмүүс олон байгаасай

Зочин
Зочин
2020-03-02 19:10

Тулгат захир�##�аа өөрийн компаниас ажлаа эхээч Ажилчдын түрээсийн орон сууцныхаа үнийг адилхан буулгаачээ

zochin
zochin
2020-03-02 21:27

sain bn , odoo banknii huug tur zogsooh arga hemjee avahad duugarah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button