НИЙГЭМ

Баянхонгор аймгийн малчин н.Чулуундорж ХӨСҮТ-д 10 хонь хандивлалаа

Өнөөдөр /2020.03.02/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийсэн юм. Энэ үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд вирусийн халдвартай тэмцэх ажилд өөрсдийн чадах хэмжээгээр хандив тусламж үзүүлж буйг албаны хүмүүс онцлон, талархал илэрхийлж байлаа.

Мэдээлэл хийгдэж дууссаны дараа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин Н.Чулуундорж ХӨСҮТ-т хувийн зүгээс 10 хонь хандивлаж буйгаа мэдэгдсэн юм. тэрбээр, "Аюулт өвчинтэй тэмцэх ажилд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button