ДЭЛХИЙЭнтертайнмент

“Blackpink” хамтлаг Lady Gaga-тай хамтарч магадгүй

Өнөөдөр /2020.03.04/ Capital FM-ээс БНСУ-ын охидын хамтлаг “Blackpink” Lady Gaga-ийн шинэ цомогт хамран ажиллана гэсэн цуу яриа тарсныг мэдээлжээ.

Дуучин Lady Gaga шинэ цомог болох “Chromatica”-ын cурталчилгааны ажилдаа оржээ. Үүний дараа цахим ертөнцөд дэлхийн томоохон Кпоп хамтлаг түүнтэй хамтарна гэсэн цуурхлууд гарч эхэлсэн байна.

Энэ тухай “YG” энтертайнмент хэлэхдээ “Blackpink хамтлаг маш олон төсөл дээр ажиллаж байна. Одоогоор энэ мэдээллийг баталгаажуулахад хэцүү байгаа тул албан ёсны мэдэгдлийг хүлээнэ үү” гэжээ.

Өнгөрсөн жил тус хамтлаг “In Your Area” хэмээх дэлхийг тойрсон анхны аялан тоглолтоо амжилттай хийсэн билээ. Тэд энэ оны эхний хагаст эргэн ирэлт хийхээр ажиллаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: soompi.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button