Хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэй нөхрөө хутгалж, амийг нь хөнөөжээ
Өнгөрсөн сар шинийн баярын өдөр /2020.02.24/ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин суудаг иргэн Б, нөхөр Д-гийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, 42 настай иргэн Б өөрийн нөхөр болох 47 настай иргэн Д-гийн цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хөнөөжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл хэрэг болохын өмнө тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд талийгаач Д нь эхнэр Б-г удаа дараа зодож, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэл байна. Эл харамсалтай хэрэг гарах үед тэдний зургаа, найман настай хүүхдүүд нь хамт байжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон олон мянган охид бүсгүйчүүд бий. Дээрх хэрэг бол тэдгээрийн зөвхөн нэг тохиолдол гэдгийг хэлмээр байна. Төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаагаар өдөрт таван эмэгтэй энэ мэт гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог гэв. Мэдээж овоо босгохгүй бол шаазгай хаанаас суух билээ. Хүчирхийлэлд өртөж, бие болоод сэтгэл санааны дархлаагүй болсон охид бүсгүйчүүд тэрхүү зовлонгоос ангижирахын тулд гэмт хэрэг үйлдэх нь цөөнгүй.
ӨДӨРТ ТАВАН ЭМЭГТЭЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА
Өнгөрсөн жил улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх 1263 иргэнийг баривчилсан. Эл төрлийн гэмт хэрэг өдөрт дунджаар 100-150 бүртгэгддэг гэхээр санаанд буумгүй. Гэвч энэ тоо зөвхөн ил гарсан нь гээд бодохоор хөшигний ард далд хэлбэрээр үйлдэгдэж буй хүчирхийллийн гэмт хэрэг эрхгүй айдаст автуулна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас энэ талаар тодруулахад:
Зарим хүмүүс хүчирхийллийг хайр, түүнчлэн байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг. Хайртай бол хартай гэх мэтээр хүчирхийлэгчийг өөгшүүлэх хандлага ажиглагдсаар байдаг. Гэвч жинхэнэ шалтгаан нь өөрийн болоод гэр бүлийн нэр төрөө хамгаалах, мэдсээр байж хуулийн байгууллагад хандахгүй байх тохиолдол бий. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн хамгийн ойр дотнын хүмүүсийн хүрээнд өрнөж байдагтай холбоотой.
Тухайн иргэн хүчирхийлэлд өртөж байсны улмаас хүчирхийлэгчийн амь насыг хөнөөсөн бол хуулийн дараах заалт үйлчилнэ.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
11.2 дугаар зүйл.Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
1.Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Охид бүсгүйчүүд хүчирхийлэгчийг даврааж, энэ тухай чимээгүй байх бус үзэл бодлоо илэрхийлж, тэдэнтэй тэмцэх цаг ирснийг сүүлийн үед гарч буй эмгэнэлт хэргүүд батална. Эцэг эхийнхээ халамжинд хайрлуулж өсчихөөд, муу эрийн хаяанд хүчирхийлүүлж байх юм гэж үү.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВ Ш ДЭЭ НЭГ Ч ГЭСЭН СОГТУУ СОЛИОД ДАЛД ОРООД
Шүүх прокурор гэж эргүүнүүд энэ эмэгтэйд ял өгч тэнэгтэх вий. Аргагүй хамга�##��##�т байна!
гэр бүлийн хүчирхийлэл эсвэл гэр бүлээс гадуурх харилцаа ахуйн хүрээний архид�##�т энэ бүхэн хууль хян�##�тын байгууллага дээр очиход энэ бүхнийг зохицуулах хууль тогтоомж нь дутуу хэцүүхэн бдаг юм билээ энэ бүхнээс үр хүүхэд л хохирч бна
Өрсөхөөс яадгийн.Ямар �##�уулах гд сууж байлтай биш
амьдын тамаас өөрийгөө авч гарчдээ хөөрхий эмэгтэй үйлийн үрээ өөрөө өөртөө дуудаж үхсэн нь ононо эмэгтэйд ямарч буруу байхгүй хэдэн жичнээ жил зодууртай айдас хүйдэстэй явсан болдоо... аргагүй хамга�##��##�т бна
Emegtei buruugui...huuhduud ard ni bgaag anhaar...etsegt unchnuus eht unchin deer
Гэхдээ сүүлийн өгүүлбэр чинь янз янзаар хүлээн авч болохоор байна. Арай жоохон боловсрнгуй боловсон уриа маягаар бичиж болоогүй?
huchirhiilelees huchirhiilel turdug.
Amidralaa awaad ywj chafahgvi deeres ehneree zodno vhej bhdaa taarsan nowsh l bna
Коронагаас л болсон
Joohon huuhduudtei togtson uydee suuchihaad joohon bandi shig ehneree zodolj zovoodog archaaguj shdee
Аргагүй хамга�##��##�т шүүдээ. Ийм нөхцөл байд�##�д айж амьдардаг, өдбр шөнөгүй дарөмтанд байдаг эмэгтэйчүүд 1 л өдөр тэсэрдэг байхдаа �######�уул. Энж үед тэдгээр бүсгүйчүүд л буруутан болж злддэг. Яагаад эрчүүдийг хэт давраагаад байдаг юм
Aliig ni ch umuuruh gesengui. Gehdee humuus yagaad bie bienee daramtaldag vee. Negnee zahirah gesen l teneg husel shuu dee. Bie bienee huvi hun gej oilgood hundeldeg bol yu gej iim zyil boloh vee.
буруу бүхнийг эр хүнд гэж. Санаатайгаар �##�сан эмэгтэйг зөвтгөж, �##�уулсан эрэгтэйг буруутгадаг нийгэм болждээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав мэтээр хамаг хүндийг үүрэгч эр хүнийг буруутгаастай. эсрэгээр эмэгтэйн хутг�##�уулсан бол..!