ДЭЛХИЙ

500-гаад сүсэгтэнтэй гар барьсан номлогчоос коронавирус илэрчээ

АНУ-ын Вашинтон хотод үйл ажиллагаа явуулдаг сүмийн цуглааны 500 орчим сүсэгтэн өөрсдийгөө 14 хоног тусгаарлах захирамжийг эрүүл мэндийн байгууллагаасаа аваад буй аж. Учир нь тус сүмийн санваартан Тимоти Көл Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусээр халдварласнаа мэдэлгүй тэдэнтэй дунд зэргийн хавьталд орсон байна.

Яригдаж буй 500 орчим сүсэгтэн нь хоёрдугаар сарын 24-28-ний өдрийн хооронд сүмд цугларч, санваартны номлолыг сонссон бөгөөд бүгд гар барьжээ. Санваартан өөрөө өнгөрсөн бямба гарагт буюу гуравдугаар сарын 7-ны өдөр вирусийн халдвар авсан гэдгээ мэдсэн юм.

Америкийн эрүүл мэндийн байгууллага, халдвар авсан хүнтэй гар барьсан бол дунд зэргийн эрсдэлтэйд тооцож буй аж. Иймд мөнөөх 500 сүсэгтэн эхнээсээ албан шаардлагын дор гэртээ, өөрсдийгөө тусгаарлаж эхэлжээ.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Orgil Mendamar
Orgil Mendamar

Tanaih danda hudal medeelel hiideg nowshiin nohoinuud

Зочин
Зочин

ИСҮС ОЛИГТОЙ ЮМ АВЧ ИРЭХГҮЙ ЭЭ НОХОЙ ДОЛОО

Зочин
Зочин

Бүх шашны мөнгө хөрөнгийг хурааж буудан �##�сугай

Холбоотой мэдээ

Back to top button