Нийгмийн

АНХААР: Цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.Улмаар Өвөрхангай Баянхонгорын залгаа нутгаар  ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна.

    2020 оны гуравдугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын төлөв 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас  орж, цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор  4-9 градус, бусад нутгаар  8-13 градус,  өдөртөө  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр  шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж,цасан шуурга  шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө  зарим  газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 4-6 градус  хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс  секундэд 7-12 метр, өдөртөө баруун хойш эргэж  зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Малчид минь анхаараарай
Малчид минь анхаараарай

Ашгүй дээ энэ коронаг сайхан цэвэрлээд өгөх нь ,мөнх хөх тэнгэр ивээг. Монгол түмэн минь эрүүл энх даван гарах болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button