Нийгмийн

М.Мөнхшүр: Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй

Монгол улсад ажиллахаар ирсэн Франц улсын иргэн 57 настай эрэгтэй коронавирусийн халдвартай болох нь тогтоогдож, Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа билээ. Франц иргэнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд тарсан юм. Тухайлбал “Монголд ирээд хоёр биеэ үнэлэгч авсан” гэх мэдээлэл юм.  Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр Франц иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй байна.

“Франц иргэнийг Монголд байх үед нь уулзсан, тааралдсан 50 орчим хүн бий гэж урьдчилсан байдлаар тогтоож, тухайн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамруулахаар эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагууд ажиллаж байна. Харин энэ иргэнтэй холбоотой худал мэдээ тарсан нь ФРАНЦ улсын иргэн МОНГОЛ улсын хоёр биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл тарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, ямар нэгэн биеэ үнэлэгч аваагүй, байхгүйг тогтоосон. Иргэд ийм ташаа мэдээллүүдийг хөөсрүүлэх буюу нийтийн анхаарал, хандалтыг авах зорилгоор тарааж байна. Мэдээллээ нягталж үзээгүйн улмаас худал мэдээ тараавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгохгүй байна. Хуурамч мэдээ тараасан хүмүүс дам сонссон, хамаатнаасаа сонссон, ажлын газрын хүнээсээ сонссон, групп чат дээр бичсэн байсан зэргээр хариулж байгаа юм”.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Малчид минь анхаараарай
Малчид минь анхаараарай

Олны ам ортой шүү, сайн ш�##�гаарай

Зочин
Зочин

Цагдаагийн ахлах дэслэгч байна ш дээ. Ахмад гэчихэж. Мэдэхгүй зүйлэээ битгий бичиж байгаач. Бичигч өөрийгөө гутааж байгаа юм

Зочин
Зочин

Хуурамч мэдээ болон хүний хувийн асууд�##�тай холбоотой мэдээ бүү дамжуулаарай иргэд ээ, харин хүний эрүүл мэнд хамг�##�ах ,өөрөө бие дааж сурч боловсрох гэртээ завтай байхдаа юу хийж өөрийгөө хөгжүүлэх гэх мэт мэдээлэл байв�##� саын байна

Зочин
Зочин

Ѳѳр с�##�барын биеэ үнэлэгчийг авсан байх.Олны үг ортой.

Холбоотой мэдээ

Back to top button