Коронавирус: Итали улс зээлийн эргэн төлөлтийг түр зогсооно

Дэлхийн өнцөг булан бүрт Коронавирусийн халдвар тархаснаар улс орон бүр эдийн засгийн хямралд өртөөд буй. Вирусийн тархалтыг тогтоон барих, цааш тараахгүйн тулд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоох, иргэдийг хөл хорих, цаашлаад улсын хил хаах, экспорт импортийг тодорхой хугацаанд цуцалснаар иргэд санхүүгийн хямралд өртөөд байгаа.
Үүний хүрээнд хөл хорионы хугацаанд иргэдийн зээлийн хүүг түр хугацаанд царцаах, банкны хүүг цуцлах шийдвэрийг Италийн эдийн засгийн сайдын орлогч Лаура Кастелли хэлжээ.
Итали улс хорио цээрийн хугацааг сунгаж, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа аж. Өнгөрсөн даваа гарагийн байдлаар Италид вирусийн улмаас нас барсан иргэдийн тоо 366-аас 463 болж өсчээ.
ЭХ СУРВАЛЖ: https://www.bbc.com/












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.