ЭМЯ: Францын иргэний бие хүндэвтэр ч амин үзүүлэлтүүд нь тогтвортой байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр өглөө. Эрүүл мэндийн яамны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарантуяа “ДЭМБ-аас өгсөн мэдээллээр бол вирүсийн тархалтыг цар тахлын түвшинд авч үзэх хэмжээнд хүрсэн гэж мэдэгдлээ. Гэхдээ бид эв нэгдэлтэйгээр цар тахлаа даван гарч, хяналтандаа барина гэж онцлоод байна” гэв.
ЭМЯ-НЫ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАС РУУ 300 ОРЧИМ ИРГЭН ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГЧ, ТОГЛОЖЭЭ
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Италид өчигдөр 168 хүн нас барж, орон даяар хөл хорио тогтоолоо. БНХАУ, Итали, Иранд нас баралтын тоо хамгийн өндөр байна. Халдварын үед олон нийтийг цочроохгүй байх, хуурамч мэдээлэл тараахгүй байхыг анхааруулсан” гэв.
Эрүүл мэндийн яамнаас 24 цагийн дуудлагын утас ажиллаж, мэргэжлийн эмч нар зөвлөмж мэдээлэл өгч байна. Өчигдөр 900 гаруй дуудлага ирснээс 300 орчим нь тоглож, хуурамч мэдээлэл өгсөн гэдгийг тодотгов. СЭМҮТ мөн 24 цагаар иргэдэд мэдээлэл өгөх сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцноос 73 хүнд үзлэг хийж, Багабаян амралтад 31, ХӨСҮТ-д 9 иргэнийг тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна.
ФРАНЦ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДЛААР УХАНИЙ ЭМЧ НАРТАЙ ЗӨВЛӨЛДӨНӨ
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр 09:30 цагт Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Франц иргэний биеийн байдалд хүндэвтэр байгаа ч амин үзүүлэлтүүд нь тогтвортой байна. Бид Ухань хотын эмч нартай онлайн уулзалт хийж, эмчилгээний аргазүйгээ ярилцахаар бэлтгэж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Мөн тэрбээр “Уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг хэрэглэх аргачлалаа боловсруулж, бэлтгэлээ базааж байна.Эмнэлгүүдэд ор дэлгэх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага, тангараг өргөсөн эмч нар чадах бүхнээ хийнэ. Тиймээс эмч нарыг доромжилж, зүй бус харьцахгүй байхыг уриалж байна” гэсэн юм.
Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Биднийг дэлхий нийт харж байгаа. Тиймээс эрүүл мэндийн байгууллага үүргийнхээ дагуу бүхий л боломжоо дайчлан эмчлэх болно. Монгол эмч нарын ур чадварыг бүрэн дайчилж ажиллана.
Франц иргэн биеийн байдлаа ажиглаж, эмнэлгийн байгууллагад хандсанаар вирүс илэрсэн. Ийм үйлдэл хийгээгүй бол халдвар тархах эрсдэл нэмэгдэх байсан” гэсэн мэдээлэл өгөв.
ХӨСҮТ: ДЭМБ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ӨНӨӨ ӨГЛӨӨ БУЦСАН
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.03.09-нд тусгаарлагдсан 7 хүний хариу сөрөг гарсан. Өчигдөр 98 хүн тусгаарлаж, шинжилгээ авснаас 23 хүний хариу СӨРӨГ гарсан. Хавьтлуудыг зэрэглэж, нийт 178 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ өгсөн цагуудаас хамаарч, хариу гарах хугацаа өөр өөр байгаа.
Өчигдөр хавьтлуудаас гадна дөрвөн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Одоогоор хариу нь гараагүй байна. Монгол хүний ёс жудагаа бид харуулах ёстой. Эв нэгдэлтэй байж, нэгнээ ялгаварлан гадуурхахгүйгээр асуудалд хандацгаая” гэв.
Тэрбээр тусгаарлалтад хамрагдаад буй ДЭМБ-ын ажилтнуудын талаар “Шинжилгээгээр ажитнуудынх нь хариу СӨРӨГ гарсан. Мэргэжилтнүүд өндр хэмжээнд хяналттай явсан. Өнөөдөр тэд үүргээ биелүүлсэн тул буцацгааж байна. Бидэнд олон чухал зөвлөгөө, мэдээлэл өгч, тусламжийн гараа сунгасан. Тиймээс бидэнд туслахаар ирсэн мэргэжилтнүүдийг эерэгээр харцгаая. Хүнд нөхцөлд зорьж ирж ажилласан ДЭМБ-ын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье” гэсэн юм.













Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 6 ажилтан Францтай хамт ирээд тусгаарлуулаагүй , энд тэнд баахан Монгол хүмүүстэй уулзсан, тараасанбайж болзошгүй,1 удаа үзээд онош зөв гарахгүй ш дээ,вирус оруулчаад буцлаа даа
Тийм хорио цээр бүгдэд ижил үйлчлэх ёстой байдаг. Монголд ирсэн гадаадын хүнд монголын хууль үйлчилнэ гэж заасан байдаг. Яг монголчуудтай адилхан. Гэтэл тэрийг ДЭлхийн эрүүл мэндийн байгууллага ч зөрчөөд байдаг тэдэнд шаардах ёстой ЭМЯ боло
болон бусад газар ч зөрчүүлээд байдаг нь буруу. Хуулинд хууль, дүрэм бүх хүнд тэгш үйлчилнэ гэж заасан байдаг.
Танай сайд огцрох ёстой. УОК-н хэдтэйгээ хамт !
Өөрийгөө тусгаарлаагүй гадаад хүнийг ингэж улайн цайм өмөөрч болохгүй шүү. Нямхүү. Дуугүй байсан нь дээр.
Өндөр хэмжээнд хян�##�ттай ч гэнэ үү больж үз. Өндөр хэмжээнд хян�##�ттай хүмүүс х�##�двартай хүнтэй хамт нисэж ирээд монгол дотор тусгаарл�##�танд орохгүй чөлөөтэй амандаа маскгүй �##�хаад гар бариад буцах уу? Ямар ч хөл хориогүй чөлөөтэй зорчсон.
Өмнөд Солонгост нас барсан Монгол з�##�уутай хамт нисээд ирсэн 40 гаруй монгол хүний шинжилгээ тусгаарл�##�т юу болсон бэ?
Ингээд худ�##� хэлэхээр хэрэг байхгүй.
Бид ч гэсэн хууль мэднэ ухаад хэрэгтэй за�##�таа олж чадна.
Бу�####�ас буруу хайж гоочлоод яах вэ бид өөрсдөө дэглэмээ чанга дагав�##� болно.Франц иргэнд хурдан эдгэхийг хүсьe.