ЭДИЙН ЗАСАГ

МОНГОЛ БАНК: Бодлогын хүүг НЭГ хувиар бууруулж, АРАВ хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.03.11/ 13.00 цагаас хуралдлаа.  

Тус хурлаар бодлогын хүүг НЭГ нэгж хувиар бууруулж, АРАВ хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг ХОЁР нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.

Шинэ коронавирусийн эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөг бууруулахын тулд улс орны төв банкууд ийнхүүү зөөлөн бодлого хэрэгжүүлж буй юм.

Энэ талаар Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “Бодлогын хүүг 0.5 пунктээр бууруулах саналтай байгаа” гэж мэдэгдэж байсан билээ.  

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд, “Жилийн инфляци 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах  хандлага үргэлжилж,  эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй. Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
касс
касс

хаана байна тэр буурсан хүү банкууд бүгд тийм юм байхгүй гэж хариу өгч байна

Холбоотой мэдээ

Back to top button