НийгмийнУЛС ТӨР

20 тэрбумын зузаатгал хийлгүүлсэн Хятадын “Шинжиан Шинфа” компани хэнийх вэ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” гэх ХХК-ийн Төрийн банкнаас 20 тэрбумын зээл авсан асуудалд холбогдуулан хуулийн байгууллага тус банкныханд ял оногдуулсан. Тодруулбал, “Төрийн банк”-ны захирал Д.Баярсайханд ХОЁР жил, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнд ГУРВАН жил, Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Тогтохбаатар 1,6 жил, “Шинжиан шинфа” компаний захирал Сун Гунчен ХОЁР жил, “Шинжиан Шинфа “ компанийН гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалаг 1,6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн билээ.

“Шинжиан Шинфа” гэх компани Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зузаатгал хийлгүүлсэн гэх хэргийг сөхвөл.

2017 зургадугаар сарын 23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон явдал гарсан. Уг зээлийг олгохыг зөвшөөрсөн албан бичгийг тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн Төрийн банканд хүргүүлсэн байдаг.

Тухайн үеийн хуулиар бол Төрийн банкнаас нэг компанид олгох зээлийн дээд хэмжээ 5 тэрбумаас хэтрэхгүй байх журам үйлчилж байв. Гэвч Сангийн сайд нь эл хууль, журмаа өөрөө зөрчин байж эрх мэдлээ давуулан ашигласан байж.

Харин тухайн 20 тэрбум төгрөг Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдсан гэх дам мэдээллүүд хөвөрдөг. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө, ажлын цаг дууссаны дараа зээл гарсан тухай Т.Аюурсайхан гишүүн жиргэж байв.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан асуудал буруудаад ирэхийн цагт, “Банкны тухай хуулиар Сангийн сайд манай Төрийн банкны абсолют ганц эрхтэй хүн. Сангийн сайдаас энэ зээлийг олгож болох уу гэж асуухад албан бичгээр зөвшөөрсөн” гэж мэдүүлсэн байдаг.

-“ШИНЖИАН ШИНФА” ХХК 2008 ОНД УЛСЫН БҮРТГЭЛД
БҮРТГҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Сангийн сайдын зөвшөөрлөөр 20 тэрбумын зээл авч чадсан “Шинжиан Шинфа” нь ямар компани бэ. Жилийн гаруйн өмнө зарим хэвлэлд тус компанийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Баян-Өлгий аймгийн нэгэн иргэний нэр дээр байдаг замын компани хэмээн тодотгожээ.

Гэвч Улсын бүртгэлд хэзээ хэрхэн бүртгүүлснийг нь үзвэл, хамгийн анх 2008 онд Улсын бүртгэлд Сун ГуангЧен (Sun GuangChen) гэх гүйцэтгэх захиралтай “барилгын засвар, засал чимэглэлийн чиглэл”-ээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлж байжээ. Улмаар 2017 оны аравдугаар сарын 23-нд “Си Вай Си Кэй” гэх ХХК Сан ГуанЧенийн хамтаар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.

Тус “Си Вай Си Кэй” гэх ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр Ву ЗенЖун (Wu ZhenJun) гүйцэтгэх захиралтайгаар бүртгүүлсэн байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч ӨМӨЗО-ны Чи Ян Чунь, Барилгын материал, тоног, төхөөрөмжийн компани хэмээн бүртгүүлжээ. Ингэхдээ 2014 оны аравдугаар сарын 13-нд үйл ажиллагааныхаа чиглэлээ

  • -Уул уурхай, тоног төхөөрөмж, сэлбэгний худалдаа
  • -Барилгын материалын худалдаа
  • -Гадаад худалдаа хэмээн тус тус бүртгүүлсэн бол
  • 2017 оны наймдугаар сарын 01-нд Барилгын материалын үйлдвэрлэл 3.4.7-д заасан заалтын дагуу \2017.07.16-2022.07.16\ хэмээн бүртгэгджээ.

Тус компани

  • -2012-2015 оны хооронд Улаангом-Хяргас нуур /100 км/ чиглэлийн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авсан байдаг.
  • -2016 он гэхэд 5,572 км авто замыг шинээр барьж авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Шинжиан шинфа компани Алтай-Баянхонгор /128 км/,
  • -Улаангом-Наранбулаг /90 км/,
  • -Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 128 км
  • -Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад багтсанаар- Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам
  • -2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам барих, шилжүүлэх

зэрэг төрийн ажлуудыг гүйцэтгэж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bolortungalag
bolortungalag
2020-03-16 14:13

enenees iluu idej uuj bga gishuudee yriachee ene zgr l il bolson zuiln shdee tgd ch toloogu bish tolson gj tsenzurgui yria dr barimttaigaa yrij bsan shuu ene gishuun

оргил
оргил
2020-03-16 14:22

ийм худлаа үнэн мэдэгдэхгүй мэдээлэл хийж байхаар наад хүнийхээ юу хийж бүтээсэнийг жагсаагаад бичээч барагдахгүй их юм гарж ирэндээ

зочин
зочин
2020-03-16 15:01

Тэргүүн дэд байсан х�##�зан Гамбаа гэгч этгээд яагаад ялгүй үлдчихвээ. Жинхэнэ хүн хог хамаг хор найруулдаг новш шүү дээ. Ми-н хамаатан болохоороо ялгүй үлддэг юм уу

Зочин
Зочин
2020-03-16 16:48

Мие Энхболдын хятад ах дүү нарын компани. Чойжилсүрэн хамжигчаар оролцсон. Ирвэс хамга�##�агч з�##�ууг �##�сан хүн дээ.

Shas bezdaa mini
Shas bezdaa mini
2020-03-16 17:34
Reply to  Зочин

Hun alj bhiig ni harsiimuu bitii ingej amandaa orson sanasnaa yrij bgaach bodit yum yrinashvv

Лоло
Лоло
2020-03-16 22:57

Алсан муу хар �##�уурчин зэвүүн муу дүрвэд.

Иргэн
Иргэн
2020-03-16 17:42

МАН- ын мөнгөний нууц компаниудын нэг! Ийм компани хэд хэд ч байж магадгүйг анхаарна уу.??

Зочин
Зочин
2020-03-16 18:39

Хөгийн хөгийн юм бичиж байхаар хүнд хэрэгтэй юм бичээч.

Монгол Иргэн
Монгол Иргэн
2020-03-18 09:52

ЧОЙЖОО ХУЛГАЙЧААС БОЛГООМЖИЛЦГОО. Энэ ХУЛГАЙЧ НЭГ Л ӨДӨР ҮЙЛ ЭЭ ЭДЛЭХ ӨДӨР ИРНЭ ДЭЭ...

Зочин
Зочин
2020-03-18 22:27

Чойжилсүрэн гэгч хязгааргүй шун�##�тай дүрвэд Монголд маш их гай тарьж олон сэхээтнүүдийг шоронд хийлгэлээ. Одоо зйл.

Зочин
Зочин
2020-03-19 18:07
Reply to  Зочин

bayad shuu durakaa. gehdee sain hundee

Холбоотой мэдээ

Back to top button