НИЙГЭМ

Д.Нямхүү: Түргэвчилсэн оношлуураар “Covid-19” вирусийн зургаа дахь тохиолдол бүртгэгдсэн

Өнөөдөр /2020.03.18/ ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү түргэвчилсэн оношлуураар нэг иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар ярилаа.

Тэрбээр, "Энэ хүн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн монгол иргэн. Түргэвчилсэн оношлуур ашигласан. Төв лабораторийн шинжилгээ хараахан гараагүй гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв.

Хэрэв лабораторийн шинжилгээний хариу эерэг гарвал Монгол Улс дахь шинэ коронавирусийн тохиолдол зургаа болж нэмэгдэх юм.

Түүнчлэн, "Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдолд тооцон тусгаарласан. Шинжилгээний хариу гараагүй байна.

Франц иргэний биеийн байдал сайн байгаа. Харин Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, халдвартай нь тогтоогдсон иргэний бие хүндэвтэр байна” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button