ДЭЛХИЙ

ДЭМБ-ын төв байранд коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгджээ

Швейцарын Женев хотноо байрлах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв байранд коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Кримстиан Линдмайер "Манай хоёр ажилтнаас коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Тэднийг гэрт нь тусгаарлаж байгаа. Халдвар авсан хоёр ажилтантай ойр ажиллаж байсан бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулсан, хариу гарахыг нь хүлээж байна” гэж мэдэгджээ.

ДЭМБ нь тахлын эсрэг үйл ажилаагааныхаа талаар виртуал хэвлэлийн бага хурал хийж эхэлсэн бөгөөд сэтгүүлчдийг биечлэн оролцохыг хориглосон байна.

Швейцарт сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2200 давжээ.

ЭХ СУРВАЛЖ: economictimes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button