НИЙГЭМ

Тавантолгой Түлш: 1000 тн-ын агуулах ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн нутаг Нисэх, Морингийн даваа, Бои комбинат, Өлзийт хороолол чиглэлийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах, түлш нөөцлөх агуулах ашиглалтад оруулж хүлээн авлаа. Энэхүү агуулахыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийт 1000 тн түлш нөөцлөх багтаамжтай юм. Агуулах нь хяналтын камер, оффисын өрөө, амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө зэрэг ажилчдад зориулсан өрөө тасалгаатай аж.
Мөн 50 тоннын даацтай авто пүүтэй юм.
Нийслэлийн хэмжээнд яг ийм багтаамжтай 5 агуулах барьж ашиглалтад оруулж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 1 ашиглалтад оруулж, ирэх өвөлд хэрэглэх шахмал түлшийг нөөцлөн хадгалах юм.

Эх сурвалж: Тавантолгой Түлш ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button