ДЭЛХИЙ
“Ювентус” багийн тамирчин Блез Матюиди коронавирусийн халдвар авчээ

“Ювентус” багийн хөлбөмбөгчин Блез Матюидигийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ.
32 настай тэрээр энэ сарын 11-нээс гэртээ тусгаарлагдсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж.
Коронавирустэй холбоотой нөхцөл байдлын улмаас Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зогсоосон юм. “Ювентус” багийн хамгаалагч Даниэль Ругани халдвар авсан нь тогтоогдсон тул багийн бүх тоглогчийг хөл хорионд оруулж тусгаарлажээ.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.