ДЭЛХИЙ

БНХАУ: Д.Трамп “Хятад вирус” гэж бичсэн нь биднийг гутаан доромжилж байгаа хэрэг

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээн дээр коронавирусийг “Хятад вирус” гэж нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэх шүүмжлэлд өртсөн юм. 

Үүний дараа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан "Сүүлийн үед АНУ-ын зарим улс төрчид коронвирусийг Хятад улстай холбож байгаа нь Хятад улсыг гутаан доромжилж байгаа хэрэг, бид үүнд маш дургүйцэж, эсэргүүцэж байна” гэжээ.

Өмнө нь тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео коронавирусийг мөн "Ухань вирус” гэж нэрлэж байжээ.

Түүнчлэн вирусийн гарал үүслийг буруутгаж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ-аас эмгэг төрүүлэгчийг холбохгүй байхыг анхааруулгыг өгч байсан юм.

https://twitter.com/realDonaldTrump/status/1239685852093169664

ЭХ СУРВАЛЖ: aljazeera.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button