У.Хүрэлсүх: Ташаа мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцох ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны хурлын үеэр ийн мэдэгджээ.
“Коронавирусийн тархалтын улмаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор ташаа мэдээлэл тараасан, коронавирус дээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин, зовлонгоор тоглосон хүмүүс их харагдаж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой.
Манай улсын өндөр настан, бага насны хүүхэдтэй, жирэмсэн эхчүүд харийн улсад түгжигдчихсэн байна. Энэ иргэдээ Монгол Улс татаж авах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд монгол хүн эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын төр засаг гадаадын улс орнуудаас иргэдээ авчирж байна. Бид коронавирусийн халдвар орж ирэхийг урьдчилан тооцоолж, зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Цаашдаа нэг ч монгол хүний амь бүү эрсдээсэй гэдэг үүднээс илүү хичээж ажиллах ёстой” гэлээ.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.