НИЙГЭМ

"Теле хичээл” зааж байгаа багш нарт гурван сая төгрөг хандивлав

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед "Теле хичээл” зааж байгаа багш нарт Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийнхан нэг өдрийн цалингаа хандивлажээ.

Тэд хамт олноосоо цугларсан 3 сая төгрөгийн мөнгөн хандивыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаярт гардуулав.

Тус сургуулийн захирал н.Мөнхзаяа, “Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын үед теле хичээл зааж байгаа багш нар бидний өмнөөс ажиллаж байгаагаас өөрцгүй юм. Ийм үед хүүхдүүдийн суралцах боломжийг орхигдуулаагүй теле хичээл зохион байгуулж байгаад талархаж байна” гэлээ.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр "170 гаруй багш теле хичээл зааж байна. Та бүхний өргөсөн хандив тэдгээр багш нарын аюулгүй байдал, эрүүл ахуй, дархлааг дэмжихэд зарцуулагдах болно” гээд салбарынхнаа дэмжин хандив өргөсөнд талархал илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button