АН: Зээлийн эргэн төлөлтийг ГУРВАН сараар хойшлуулсан нь бодит арга хэмжээ биш

УИХ дахь АН өнөөдөр /2020.03.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. “Covid-19” цар тахлаас үүдэн манай улсад:
- 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл үүссэн,
- Экспорт 1.6 тэрбум доллароор буурч 6.6 тэрбум доллар болно,
- Татварын орлого эхний хоёр сард 1.3 их наяд болж 76.2 тэрбумаар буурсан байна.
Иймд эдийн засгийн хамгаалах тусгайхөтөлбөр боловсруулахыг АН Засгийн газраас шаардлаа. Мөн зээлийн эргэн төлөлтийг ГУРВАН сараар хойшлуулж байгаа нь бодитой арга хэмжээ биш гэдгийг хэллээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “АН-ын зөвлөл хуралдаад тодорхой хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Хоёр хоног өнгөрлөө. Хараахан хариу ирээгүй байна. УИХ-ын чуулган дөрөвдүгээр сарын эхээр нээнэ. Засгийн газар бидний тавьж буй шаардлагыг яаралтай хэлэлцэж чуулганд оруулах хэрэгтэй” гэлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “Цар тахлын аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад санал нэгдэхгүй байна. Иргэдээ оруулж ирж байгаа нь зөв ч гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Коронавирусийг нэг алдвал барьж болохгүй. Хөнгөн туссан иргэдийг хүлээн авах эмнэлэг байхгүй, багтаамжгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд өөрөө хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ. Маш хариуцлагагүй үйлдэл. Хэсэг бүлэг хүмүүсийн ар гэрийнхнийг аврах нь чухал юм уу, нийт Монголчуудаа аврах нь чухал юм уу. Хариуцлага гэдэг асуудлыг хаа хаанаа ярих цаг болсон. Монгол Улсын Засгийн газар иргэдийг хуурдаг үзэгдлээ зогсоовол яасан юм бэ” хэмээлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНус намын өгөр ёдорнууд дандаа нэг ийм хөгийн юмаар улс төр хийнээ.Эрдэнэ гээд эрүүгийн элемент, Эрдэнэбат гээд мухар толгойлсон дуракаар удирдуулж байгаа юм хойно.
ИРГЭНЭЭ АВАХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ ! С.ЭРДЭНЭ БОЛ ИРГЭДЭЭ ТА НАР НААНАА ҮХВЭЛ ҮХ ХОХЬ ЧИНЬ ГЭЭД ХӨСӨР ХАЯЧИХ ЮМ БАЙНА Л ДАА ! ЭНДЭЭС ЭРДЭНИЙН ХҮН ЧАНАР АМАРХ ХАРАГДАЖ БАЙНА ДАА ! ХҮНИЙ ЭРХ ЯРИХ ДУРТАЙ ТЭГЭЭД ЦАГАА БОЛОХООР ЭСРЭГ БОЛЧИХ ЮМАА
анархист ардчил�##�ын үнэн төрх эрдэнэ
Тийштээ зүгээр худлаа ярьсан зүйл болсоон ийм арга хэмжээ гэж юу байхав дээ
Ард түмнийг хөөрхөн молиго үмхүүлсэн л дээ. Ийм дэмжлэг ч гэж юу байхав. Нүд хуурсан ажил боллоо
ai bi ii kapital gedeg nettei dawartsan bank bus sanhuugiin baiguulagiig shalgaachee manaih zeelee awdgaataa awna geel msg bicheed zalgaad bh yum
Demjlege barag bihs busad oron irgeddee tom demjlege yzyylj bna 3 sariin us tsahilgaanii tulburuus chuluulj ugvul jinhene tus bolno.Turiin eldev zardal yr dyngyi tomilolt ene teree bolih heregtei