Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 26 /2020.03.20/ БААСАН ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР
- Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
- Наран ургах, шингэх: 06.55-19.05
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
- Суудал: Төмөр
Аргын тооллын 3 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 26, Яруу эгшигт одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.