НИЙГЭМ

Франц иргэн: Надтай хамт байсан хүмүүсийн хариу сөрөг гарсныг сонсоод сэтгэл их хөнгөрлөө

Францын иргэн коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчлүүлж байгаа билээ. Орхон аймгийн V сургуулийн 5д ангийн сурагч Н.Оюунцэцэг түүнд захидал бичсэн билээ. Франц иргэн тус сурагчид захидал илгээн, талархаж буйгаа илэрхийлжээ.

Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу?

Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө.

Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж Монголын ард түмэн цэлмэг тэнгэр шигээ ямар агуу, өгөөмөр ард түмэн юм бэ гэдгийг улам ихээр мэдэрлээ. Захидал, илгээмж илгээсэн бусад бүх хүмүүстээ ч бас баярлалаа.

Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бүрэн эдгэрснийхээ дараа Оюунцэцэг чамтай ч мөн уулзаж, талархлаа өөрийн биеэр илэрхийлэхийг хүсч байна.

Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж  байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе!

Захидал бичсэнд дахин баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button