УЛС ТӨР

ХҮН, МСДН, ЗЁН-ууд хамтран “Зөв хүн электорат” эвслийг байгууллаа

Өнөөдөр /2020.03.20/ Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намууд хамтран “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслийг байгуулж, эвслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Шууд дамжуулалт:

https://www.facebook.com/eguur.mn2/videos/672810516865660/?t=1

Намууд Монгол оронд үүсээд буй гажиг тогтолцоог засаж, хувь хүний хөгжил, хууль ёсыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг байгуулахаар “Электорат хөдөлгөөн”-д тулгуурлан энэхүү эвслийг байгуулж байна гэв. Ийнхүү ухралт, ялзралыг авчирч буй МАНАН тогтолцоог халж, 2020 оны сонгуульд эвсэл болж орно гэдгээ илэрхийллээ.

Гарын үсэг зурах ёслол хийгдэж, төрийн дуулал эгшиглэсний дараа намын дарга нар үг хэллээ.

-Б.НАЙДАЛАА: ШИНЭ ЦАГИЙГ АВЧРАХЫН ТӨЛӨӨ ГУРВАН НАМ НЭГДЛЭЭ-

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б. Найдалаа:

-“Сайн байцгаана уу? Юуны өмнө ХҮН, МСДН, ЗЁН-ууд нийлж, эвсэл байгуулж буйг мэдэгдэхэд таатай байна. Өнөөдөр улстөрчид тарж бутарч, уралдан хулгай хийж явахаа болих цаг ирсэн. Шинэ цагийг авчрахын төлөө гурван нам нэгдэж байна. Боловсрол мэдлэгтэй, ёс зүйтэй, хулгай хийдэггүй, худал хэлдэггүй боловсон хүчнүүд манай нийгэмд хэрэгтэй байна. Монгол Улсаа буруу зүйлсээс татан гаргахын төлөө бид ажиллана.

Манай эвсэл улстөрд зөв хүмүүсээ дэмжинэ. Үүний төлөө бид бүхнээ зориулан зүтгэнэ. Та бүхэн ч мөн нэгдэж, хамтраарай” гэв.

-А.ГАНБААТАР: ӨНӨӨДӨР ТҮҮХЭН ҮЗЭГДЭЛ БОЛЖ БАЙНА-

Харин Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар:

-“Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Одоогоос бараг нэг сарын өмнө ХҮН, МСДН-ын дарга нар энэ танхимд уулзаж, хамтран эвсэх санамж бичигт гарын үсэг зурж байлаа. Харин үүнээс хойш Зүй ёс нам бидний зорилго, чиглэлийг дэмжиж, нэгдсэнээр эвсэл байгуулагдлаа. Бид энэ хугацаанд ажиллаж, дундын мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Бидэнд дундын зорилго, тэмүүлэл байгаа нь эндээс харагдаж байна. ”

Өнөөдөр өмнөх санамж бичгийг цааш боловсруулснаар Эвслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Түүхэн үзэгдэл болов уу гэж бодож байна. Монгол Улсад 36 нам байгаа. Хэрэв нийтлэг үнэт зүйлстэй болвоос намууд нэгдэн, нийлэх үйл явцын эхлэлийг үүгээр тавьж байна. Бусад намууд ч мөн эвсэн, нэгдэхээр хөдөлж эхэлж буйг бид мэднэ.

“Зөв хүн электорат” эвсэлд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нэгдсэн учир амжилтад хүрнэ гэдэгт бат итгэж байна” хэмээсэн юм.

-Б.НАСАНБИЛЭГ: ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛЬ СОНГОЛТ АРВИНТАЙ, ҮҮНИЙ НЭГ НЬ МАНАЙ ЭВСЭЛ-

Ингээд Зүй ёс намын дарга Б.Насанбилэг:

-“Энд хүрэлцэн ирсэн хүмүүст баярлалаа. Монголын нийгэмд маш олон асуудал үүссэн. Сонгогчид, иргэдийн зүгээс хуучин биш шинэ, шударга, боловсролтой улстөрчийг хүлээж байгаа нь социологийн судалгаанаас харагдаж байна. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд “цагаан хуудас” их гарсан. Сонгох сонголтгүй байсан. Тэгвэл энэ жил сонголт арвин болох байх, үүний нэг нь манай эвсэл.

Залууст хандаж үг хэлье. Та бүхэнд эх орноо өөрчлөх боломж бий. Ирээдүйгээ өөр хүнд бүү даатгаасай, өөрсдөө бүтээгээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
3 сар 20, 2020 13:05

"ЭЛЕКТОРАТ" гэсэн үгээ монголчлооч ! Наад үгний чинь утгыг ойлгохгүй хүн их байгаа шүү !!!

Иргэд
Иргэд
3 сар 20, 2020 13:06

“ЭЛЕКТОРАТ" гэсэн үгээ монголчлооч ! Наад үгний чинь утгыг ойлгохгүй хүн их байгаа шүү !!!

зочин
зочин
3 сар 20, 2020 13:14

электорат цахилгаан барааны засварчин хэлдэг юм

зочин
зочин
3 сар 20, 2020 13:46

Цахилгаан барааг шатаагч гэсэн утгатай.

Зочин
Зочин
3 сар 20, 2020 13:49

ЭД НӨГӨӨ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭРИЙГ АШИГЛАЖ ХҮМҮҮСИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ ГЭЭД БНА УУ

Зочин
Зочин
3 сар 22, 2020 00:41

Дэмжинээ ХҮН намыг

Зочин
Зочин
3 сар 23, 2020 02:09

????

Холбоотой мэдээ

Back to top button