НИЙГЭМ

Дуут сумын Соёлын төвийг Х.Эрдэнэбаатарын нэрэмжит болгожээ

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Мөнххайрхан сумын эрүүл мэндийн төвийг Омбогийн Батсүхийн нэрэмжит, Дуут сумын соёлын төвийг Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит, Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрыг Цэгмидийн Төмөр-Очирын нэрэмжит болгожээ. Мөн 2019 онд ажлаараа тэргүүлсэн Ховд аймгийн Булган сумыг улсын тэргүүний сум шалгаруулах уралдаанд нэр дэвшүүлсэн байна. 

Сонирхуулахад, яруу найрагч Х.Эрдэнэбаатар 2009 онд “Болор цом”-ын эзэн болсон юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button