МАХН дурын тоо эвлүүлэн иргэд рүү залгаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
Юу юугүй сонгууль хаяанд ирчихжээ. Коронавирусийн тархалттай зэрэгцээд, сонгуульд уяа сойлгоо тааруулах гэж яарсан хүмүүс их бий. Коронаг үл тоож, ээлжит бусаа хуралдахгүйгээр тойргоо эргэж яваа бололтой. Ер нь яаж ийгээд дахиад гарах хүмүүс мөн ч олон. Сонгогчдын боловсролгүйг далимдуулан сонгууль болгоны өмнө улстөрчид солиотой амлалт өгч, солиотой мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгогчдын тархи угаадаг муу ёрын аргатай. Сонгогдож л байвал юу ч хамаагүй ярина, амлана, хийнэ.
Тэдний нэг нь МАХН. Өнгөрөгч намар иргэдийг орон сууцжуулна хэмээн хоосон амлалт, худлаа хийрхэл хэлж, сонгогчдоос гарын үсэг цуглуулж баахан бужигнуулсан. Эгээтэй л таны өмнөөс ажил хийж өгнө гэх нь холгүй амлалтууд хэлж, мэдээлэл муу байгаа ард түмнийг энд тэнд дугаарлуулж худал мэдээнд итгүүлж яваа.
Энэ удаад тус нам мөрийн хөтөлбөрөө утсаар танилцуулдаг шинэ трэнд гаргажээ.
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад өгөөгүй байхад өөрсдөө дугаар зохион иргэд рүү залган явуургүй, бодлогогүй алхам хийж явна.
Ингэхдээ НАЙМАН оронтой тоо зохиогоод л тааралдсан иргэн рүү залгаж байгаа аж. Өрх бүрийг орон сууцжуулна гэх өнөөх явуургүй хууралтаар яриагаа эхэлж байгаа тухай зарим иргэд бухимдан бичжээ.
Ерөнхийдөө НЭГ минутад мөрийн хөтөлбөрөө базаад танилцуулчихаж байгаа аж.
-МАХН: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ УТСААР ТАНИЛЦУУЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ-
Бид мөрийн хөтөлбөрөө утсаар танилцуулж байгаа эсэх талаар нь тус намаас тодруулахад, “Яагаад болохгүй гэж. Болохгүй гэсэн хууль, дүрэм байхгүй шүү дээ. Манай намын дотоод асуудал. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед айлаар явж болохгүй. Уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориглосон. Ийм үед утсаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийнхээ саналыг авч болно биз дээ хэмээсэн юм.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРД ТҮМНЭЭ ЯАГААД ОРОН СУУЦЖУУЛЖ БОЛОХГҮЙГЭЖ ?БИДЭНД ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЗҮЙЛ ХҮҮГИЙН ДАРАМТГҮЙ ОРОН СУУЦ!
Төр засгийнхаа бодлогыг хүндэлээд,айлаар яваад өвчин дамжуулалгүй,утсаар холбогдоход болохгүй зүйл нь юу байна. Маскгүй бол оруулахгүй гэдэг шаардлагаас өөр байгаа биз дээ.
Онгоцоор ирсэн даргын эхнэр нь өвчинтэйгээ мэдсээр байж хилээр ороод ирсэнд шаардлага тавих хэрэгтэй.
баримт эзэнтэй бичихгүй бол худлаа гэсэн үг
Хэрэв хаөдварт өвчтэй гэдгээ мэдсээр байж тараасан бол том хариуцлага хүлээдэг.
Хэн даргын эхнэр бас тэгээд вирустай байсан юм уу. Хариу өгөөч
Зөв л байна. МАН арай дэндэж байна.
Цаад хүн нь ярихгүй гээгүй зөвшөөрөөд ярилцсан бол болно. Гол нь тухайн хүний хандлага. Тухайн хүн танихгүй дугаар гэж утсаа авахгүй ч байж болно. Аваад сурталчилгаа гэж бодвол уучлаарай гээд тасалж болно.
Хэрэв засгийн эрхэнд гарвал хүн амаа орон сууцжуулна гээд байгаа. Үүнийг хувьдаа буруу зүйл гэж бодохгүй байна. Бөөн гэр хороолол байгаа. Монголын хаана ч. Хүмүүсээ сайхан бүр өмнөд азиуд шиг хулганы нүхэнд биш юм гэхэд дундын жижгэвтэр бай
жижиг байранд оруулчихвал учиртай. Мөн өөр нэг таалагддаггүй зүйл нь: бүхэл бүтэн Зам тээврийн яамтай байж манайд машины ч явган хүний ч бүх замын чанар муу хийсэн хийц нь яажгий, материал нь бас муу дорхноо элэгддэг чанаргүй юм хийдэг.
Зам талбай орчин муу байх яг тохьгүй гэрт амьдарч байгаа юм шиг санагдуулдаг. Яагаад бусад орон шиг цэвэрхэн чанартай стандардын заримдаа бүр стандардынхаас илүү гоё зам хийж болдоггүй. + Зүлэгжүүлэлт модны асуудал бий.
төрийн өмчийн орон сууцны корпораци ямар бага өчүүхэн тоогоор барилга барьж байгаа билээ. МАН гэхэд энэ 4 жилдээ шинэ барилга барьсан уу? Сонсоогүй. Тэр БУянт-Ухаа энэ тэр чинь өмнөх сонгуулийн ялагчдын хийсэн зүйл дуусаад хуваарилж буй нь
ТӨСК-д хямд орон сууц барих бүрэн боломж бий. Яагаад чаддаггүй. ХЯмд юм чинь эхний байшинг нь хүмүүс амархан аваад дуусна. Түүгээр дараагийнхийг нь хурдан бариад байж болно. Эдний санхүүг маш сайн шалгах хэрэгтэй.
Яагаад болохгүй гэж ? Харин ч зөв алхам. Хэвлэлийнхэн хийх юм олдохгүй байгаа бол Элбэгдоржийг хай л даа
сонгууль дөхөхөөр солиорч өгөх юм аа малууд минь хуучин хулгайчдыг л сонгочихов
Өнөө үед гол найдвар МАНХ л байна. Мөрийн хөтөлбөрөө идэвхтэй дамжуулж байгаад нь талархъя. Яааагааад утсаар дамжуулж болохгүй гэж, бүх л аргыг хэрэглэх нь зөв. Манангийн дээрэмчид яадаг билээ?