ДЭЛХИЙ

Олимпын бамбарыг Япон Улсад хүлээлгэн өгчээ

Олимпын галт бамбарыг тээвэрлэсэн онгоц өчигдөр /2020.03.20/ Грек улсаас Япон улсын Мияги муж дахь агаарын цэргийн баазад газарджээ. Тус мужид хоёр орны Олимпын хорооны төлөөлөгчид бамбар хүлээлгэн өгөх ёслол үйлдсэн байна.

Токиогийн Олимпын наадмын хорооны тэргүүн Ёширо Мори "Энэхүү галт бамбар 56 жилийн дараа Япон улсад эргэн ирж байна. Олимпын галт бамбар дэлхий дахинд итгэл найдвар төрүүлэх болтугай" гэж ёслолын үеэр хэлжээ. 

Дэлхий дахинаа коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан 2020 оны Токиогийн олимп ирэх долдугаар сард зохиогдох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Японы тал уг наадмыг хойшлуулахгүйн тулд чадах бүх арга хэмжээгээ авч байгаа аж. Харин Олон улсын олимпын хороо Токиогийн олимпыг хойшлуулах эсвэл цуцлах хүртэл санал тавьжээ. 

ЭХ СУРВАЛЖ: nhk.org.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button