Г.Цэцэнсанаа: “Депакин” эмийн тасалдал үүссэн ч энэ төрлийн бусад эм зах зээлд бий

Сүүлийн үед олон нийтийн дунд хүүхдийн уналт таталтын эсрэг эм Монгол Улсад бүртгэлгүй, худалдаалахгүй байна, эмийн хомсдол үүслээ зэрэг мэдээлэл гарсантай холбогдуулан ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Уналт, таталтын эм “Депакин” буюу олон улсын нэршлээр вальпройны хүчил нь албан ёсны бүртгэлтэй байдаг. Тус эмийн үйлдвэрлэгч болох Франц Улсын “Sanofi” компани нь Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газартай байж байгаад 2019 оны гуравдугаар сард төлөөлөгчийн газраа татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт хийхгүй, зах зээл дээр тасалдал үүсээд байна. Мөн бүртгэлийн хугацаа дууссан асуудал байхгүй гэдгийг мэдэгдье.
Гэсэн хэдий ч вальпройны хүчил буюу өөр үйлдвэрлэгчийн нэр, шошготой ижил төрлийн эмүүд худалдаалагдаж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан хүүхдэд зайлшгүй шаардлагатай эмийн нэгдүгээр жагсаалтад уналт, таталтын эсрэг таван нэрийн эмийг багтаасан байдаг. Үүний нэг болох “Депакин” эмийн тасалдал үүссэн. Энэ төрлийн бусад эм зах зээлд байгаа” гэв.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр эм байгаа бол тэрнийг нь бичиж өг гэж эх нялхасын мэдрэлийн эмч нарт албан тоот явуулж хэлээ ч Сүлжээнд орчихсон эмч нар чинь мөнгө өгөхгүй болохоор бусад эмийг нь бичихгүй бна