ДЭЛХИЙ

Өнөөдөр “Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр” тохиож байна

 Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэдэг. Энэ жил ‘’Хэнийг ч бүү үлдээ’’ уриан дор тэмдэглэхийг НҮБ-аас уриалжээ.

Дэлхийн дахинд жил бүр 6000 хүүхэд дауны хам шинжтэй төрдөг. Энэ нь 700 амьд төрөлт тутамд дауны хам шинжтэй 1 хүүхэд төрж байдаг аж.

“Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр”-ийг тохиолдуулж дэлхий даяар хэдэн мянган үйлдвэрлэгчид өнгө өнгийн өвөрмөц загвартай оймсыг худалдан борлуулдаг байна. Энэ нь дауны хам шинжийг олон нийтэд таниулан сурталчилах, дауны хам шинжтэй хүүхэд, насанд хүрэгчдийн онцлогийг ойлгож, хүлээн зөвшөөрч, тэднийг хүндлэн өөр өөр хүмүүс хамтдаа нийгмээ бүтээн босгохыг олон нийтэд уриалсан агуулгыг илэрхийлдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button