НИЙГЭМ

Д.Нямхүү: Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайжирч байна

ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн  ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 153 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Өчигдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин аймаг болон, ХӨСҮТ-д 90 хүн ажиглалтад орсон. Энэ сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс халдвар илрээгүй. Өмнө нь Улсын эмнэлэгүүд болон ХӨСҮТ-д  уушигны хатгалгаатай байсан хүмүүст санамсаргүй түүврийн аргаар коронавирусийн шинжилгээ хийж байна. Эхнээсээ хариу нь гарч байгаа. Одоогийн байдлаар тэднээс коронавирус илрээгүй. Иймд бид зөвхөн гадаад улсаас ирсэн биш өмнө нь монгол улсад байсан хүмүүстээ ч бас анхаарч ажиллаж байгаа. Батлагдсан тохиолдлуудаас хоёр өвчтөний бие хүнд байсан бол одоо тэдний биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчлэх арга зөв чиглэлээр явж байна гэж үзэж байнагэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button