НИЙГЭМ

М.Энхболд Хятадын 105 ажилтан авчрахыг эсэргүүцэв

Баасан гарагт /2020.03.20/ Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллаж байгаа БНХАУ-ын 105 иргэний амралтын өдрүүдэд тусгай үүргийн нислэг үйлдэж, Монголд авчирна” гэж мэдэгдсэн билээ. Энэ нь олны шүүмжлэлийг багагүй хүртээд буй.

Түүнчлэн энэ талаар УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн твиттер хуудастаа “Энх-Амгалан сайдаа. Юун зам барих 105 хятад ажилчин Төв аймагт тусгаарлах вэ? Дотоодын ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж гээд боломж бололцоо хангалттай бий шүү дээ” хэмээн эсэргүүцсэн байна. 

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button