ДЭЛХИЙ

Италид 95 настай иргэн “Covid-19” вирус тусаад бүрэн эдгэжээ

Италийн Модена мужид 100 насны босго шүргэж яваа нэгэн шинэ төрлийн коронавирус тусаад эдгэсэн анхны өвчтөн болжээ. Дэлхий дахинд цар тахал болон дэгдээд буй тус вирусээс өвчилсөн өндөр настнуудад амь эрсдэх аюул хамгийн өндөр байгаа талаар судлаачид хэлж буй. Гэсэн ч 95 настай эл эмээгийн эдгэсэн тухай мэдээ цахим орчинд түгж, эерэг гэгээ авчраад байна.

Түүний нэр тодорхой биш ч, энэ хугацаанд эрүүл саруул болгохын тулд бүх чадлаараа ажилласан эмч нараар хүрээлүүлэн эмнэлгийн орон дээр хэвтэж буй гэрэл зураг нь цахим орчинд байршсан юм. Тэрбээр Модена мужийн Фанано дүүргийн оршин суугч бөгөөд, эхэнд дурьдсанаар тус муж дахь Covid-19 вирусээр өвчлөөд бүрэн эдгэсэн анхны тохиолдол болсон байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: This is Italy

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button