ДЭЛХИЙ

Ангела Меркель өөрийгөө тусгаарлажээ

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, үзүүлсэн эмчээс нь шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн учир өөрийгөө тусгаарласан байна. Гэсэн ч ажил, албаа хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг тус улсын Засгийн газраас мэдэгдлээ.

Ангела Меркель Германы 13 мужийн захирагч нартай уулзалт хийж дуусаад, коронавирусийн эсрэг арга хэмжээг улсдаа тууштай авч хэрэгжүүүлнэ гэдгээ зарласан юм. Үүнийхээ хүрээнд ХБНГУ-ын хэмжээнд хоёроос дээш хүн оролцох хурал, цуглаануудыг хориглож, үйлчилгээний байгууллагуудад иргэдтэй хоёр метрийн зайнаас харьцах шаардлагыг тавьсан.

Өнөөдрийн байдлаар тус улсад шинэ коронавирусээр 23921 хүн өвчилж, 92 хүн нас бараад байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button