ДЭЛХИЙ

Г.Ариунбаатар: Энд маск зүүсэн хүн алга, гэртээ харих уу, яах вэ

МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатар хойд хөрш ОХУ-д ажлын шугамаар айлчлаад буй. Харин шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс шалтгаалж, тус улсад олон нийтийг хамарсан ихэнх үйл ажиллагаанууд цуцлагдсан.

Г.Ариунбаатар тэндэх нөхцөл байдлын талаар өөрийн твиттер хуудаснаа, "За байз, Алтанбулаг хийлээ хаана гэнэ. Театр гуравдугаар сарын 31 хүртэл тоглолтуудаа цуцалчихлаа, цаашид юу болох юм бол доо. Энд маск зүүсэн хүн алга. Байдал хүндэрвэл олон асуудал үүсэх нөхцөл бүрдчихээд л байгаа харагдах. Гэртээ харих уу, яах вэ” хэмээн жиргэжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button