ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД
Их Британи улсын Макдональдс сүлжээ ресторанууд хаалгаа барилаа

Коронавирусийн дэгдэлтээс иргэдээ хамгаалах нийгмийн хариуцлагын хүрээнд Их Британи улсад үйл ажиллагаа явуулдаг Макдональдсийн 1270 сүлжээ ресторанууд өнөөдөр /2020.03.23/-нд хаалгаа барьж байна.
МакДональдс сүлжээ ресторан нь Их Британид 135 мянган орчим хүнийг ажиллуулдаг бөгөөд ирэх сарын 5 /2020.04.05/-ийг хүртэл ажилчдынхаа цалинг бүтэн олгохоо мэдэгдсэн аж.
Баасан гараг /2020.03.23/-т Ерөнхий сайд Борис Жонсон олон нийтийн үйлчилгээ, үзвэр үйлчилгээг хаах боловч, хоолны газрууд үйл ажиллагаагаа явуулж болно хэмээх захирамжийг гаргасан хэдий ч, тус байгууллагын зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийг бодож, нухацтай бодсоны эцэст тодорхой хугацаанд хаах шийдвэрийг гаргажээ.
О. ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.