ДЭЛХИЙ

Дуучин Рианна ядуу буурай орнуудад таван сая доллар хандивлажээ

Барбадос гаралтай АНУ-ын дуучин Рианна коронавирусаар нэрвэгдсэн ядуу буурай орнуудад туслахын тулд 5 сая долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн Барбадос Улсад 700,000 долларын өртөгтэй хүчилтөрөгчийн аппарат хандивласан байна.

Тэрээр өөрийн “Клара Лионел” сангаар дамжуулан хандив цуглуулж байгаа аж. Хандивын мөнгийг орон нутгийн хүнсний банкуудыг дэмжих, фронтод байрлах эмч, сувилагч нарт зориулсан эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах, Гаити, Малави зэрэг ядуу улсуудад шинжилгээ хийлгэхэд зарцуулах болно гэжээ.

Барбадос Улсад коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгдээд буй аж.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button