Шинзо Абэ “Токио-2020” олимп хойшилж магадгүй талаар анх удаа мэдэгдлээ

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ “Токио-2020” олимп хойшилж магадгүй гэж мэдэгджээ. Тэрбээр үүний өмнө энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байсан юм.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Олон улсын олимпын хороо шуурхай хуралдаж, тус олимпыг хойшлуулах эсэх асуудлаар анх удаа хэлэлцжээ. Үүний дараа Шинзо Абэ “Токио-2020”-г цуцлах биш, хойшлуулах талаар ярилцсан гэжээ.
Япон улсын хувьд зуны олимпоо хойшлуулахгүй гэж байсан. Иймд олон улсаас ойр тутам өгсөөр буй санал, шаардлагын хүрээнд энэ байр сууриа өөрчилж байна гэж судлаачид үзэж байна. Шинэ коронавирусийн халдвар тархах эрсдэлийн хүрээнд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон хүн цуглуулсан тэмцээн, уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмж өгч буй.
Канад улсын хувьд тус олимпод оролцохгүйгээ мэдэгдсэн билээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.