ДЭЛХИЙ

АНУ-ын Сенатын гишүүн “Covid-19” вирусийн халдвар авчээ

Өчигдөр /2020.03.22/ АНУ-ын Конгрессийн дээд танхим дахь Сенатын гишүүн шинэ коронавирусийн халдвар авсан талаар мэдээллээ. Тэрбээр Бүгд найрамдах намаас сонгогдсон, Кентаки мужийн төлөөлөгч 57 настай Рэнд Пол юм байна.

Ингээд Конгрессийн дээд танхимаас “Covid-19” вирусээр халдварласан анхны төлөөлөгч бүртгэгдэж буй. Үүний өмнө доод танхимаас хоёр төлөөлөгч халдвар авсан талаар мэдээлж байсан.

АНУ-ын хувьд нөхцөл байдал хүндэрч байна. Сүүлийн 24 цагийн дотор 13 мянга орчим халдварын тохиолдол тус улсад шинээр бүртгэгдсэн гэж World o Meters сайт харуулж байсан бол одоо уг тоогоо устгажээ.

Ямартай ч өчигдрөөс эхлэн АНУ-ын нийт иргэдийн гуравны нэг нь гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Ерөнхийлөгч Дональд Трамп, вирусийн халдвартай тэмцэх ажилд Үндэсний гвардын цэргүүдийг хүртэл дайчлахаар болсноо мэдэгдсэн билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button