ДЭЛХИЙ

Дуурийн дуучин Пласидо Доминго коронавирусийн халдвар авчээ

Испанийн дуурийн дуучин Пласидо Доминго коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгджээ.

Тэрээр фейсбүүк хуудсаараа дамжуулан “Би иргэний үүргээ ухамсарлаж, халдвар авсан тухайгаа та бүхэнд мэдээлж байна. Манай гэр бүлийнхэн ч мөн өөрсдийгөө тусгаарласан. Бид бүгд хүчээ нэгтгэн энэ вирустэй тэмцэж, дэлхий дахинд үүсээд буй хямралыг зогсоож чадна. Тиймээс нөхцөл байдал тун удахгүй хэвийн болно гэдэгт итгэх хэрэгтэй” гэжээ.

Өдгөө 79 настай П.Доминго халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ өгсөн байна. Одоогийн байдлаар түүний биеийн байдал тогтвортой байгаа аж.

https://www.facebook.com/PlacidoDomingo/posts/2912883992113515
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button