НИЙГЭМ

Цагааннуурын боомтоор өнөөдрийн 21:00 цагаас хойш зорчигч нэвтрүүлэхгүй

Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлүүлээд үүнээс хойш хаах шийдвэрийн Засгийн газраас гаргасан.

Тэгвэл өнөөдөр 13 монгол оюутан Цагааннуурын боомтоор орж ирэх гэж байгаа бөгөөд одоо 170 км яваад хил дээр ирнэ хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тэдгээр оюутныг нэвтрүүлээд тус боомтоор зорчигч авахгүй болохыг мөн мэдэгдээд байна. Харин ачаа тээвэр хэвийн явагдах юм.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button