ДЭЛХИЙ

Их Британид дөрвөн тохиолдолд л гэрээсээ гарахыг зөвшөөрөв

Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНВУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав.

Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
  • Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
  • Эмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
  • Гэрээсээ ажиллах боломжгүй бөгөөд зайлшгүй ажлын байрнаасаа ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах.

Мөн уг захирамжийн хүрээнд хүнснээс бусад бүх төрлийн дэлгүүр, номын сан, тоглоомын болон спортын задгай талбай, сүм, мөргөлийн газруудын үйл ажиллагааг хааж, нэг өрхийн биш хоёроос олон хүн нэг дор цугларах, оршуулгаас бусад бүх төрлийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.

Хөл хорионы хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль ногдуулах ажээ. Хөл хориог сунгах эсэх асуудлыг гурван долоо хоногийн дараа тухай үеийн нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэх юм байна.

Иймд Британид оршин суугаа Монгол Улсын иргэн Та өнөөдрөөс тогтоосон энэ түр журмыг чанд мөрдөхийг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x