ДЭЛХИЙ

“Google” коронавирусийн талаарх мэдээллийг багцлан хүргэдэг цонх ажиллуулж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд зогсолтгүй нэмэгдсээр байна. Халдварын голомт Ази тивээс Европ болон Африк тивийн улсууд руу шилжсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж эхэлсэн.

Энэ үед вирустэй холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байх нь дэлхийн иргэдэд чухал болоод байна. Тэр дундаа худал хуурмаг биш, баталгаатай эх сурвалжийн цаг үеийн шуурхай мэдээллүүдийг шүүх хайлтын систем хэрэгтэй болсон.

Тэгвэл Google хайлтын систем шинэ коронавирусийн талаарх мэдээ, мэдээллийг нэг дор олон талаас багцлан хүргэх “Coronavirus disease” нэртэй цонх ажиллуулж эхэлсэн байна. Өнгөрсөн баасан /2020.03.20/ гарагаас ажиллаж эхэлсэн уг цонх, хайлтын хэсэгт “коронавирус”, “коронавирусийн халдвар” гэхчлэн түлхүүр үгүүдийг бичсэн тохиолдолд гарч ирэх аж.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button