НИЙГЭМЭнтертайнмент
“37-р точка” бүрэн хэмжээний кино ирэх сарын 6-8-нд онлайн нээлтээ хийнэ

"Фантастик продакшн”-ы уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болсон. Уран бүтээлчдийн зүгээс тус киноны төгсгөлийн бүрэн хэмжээний нэг ангит кино гарахыг мэдэгдсэн билээ.
Тэгвэл тус бүрэн хэмжээний кино дөрөвдүгээр сарын 6,7,8-ны өдөр нээх болсныг "Фантастик продакшн” -ы зүгээс дуулгалаа. Нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ зориулж, урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалах аж.
Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SкуGo бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
825.000
25.000
1646